“Universe Best Songs 2011″ наадмын шилдэг 25-ийн нэгээр шалгаран үлдэж, олонд танигдсан дуучин А.Хишигдалай Монголын рок поп ертөнцийн шинэ үеийн төлөөллийн манлай болон хүч түрэн орж ирсэн. Зарим үед Английн алдарт дуучин ADELE-тай ч андуурам сонсогддог түүний хүчирхэг хоолой хип хоп хамтлагууд, репперүүд дунд ид “мода”-нд орж байна. Хөгжмийн зохиолч Б.Долгионы DOLY продакшнд харъяалагдан уран бүтээлээ туурвиж байгаа залуу дуучны анх “Universe Best Songs” наадамд оролцох үеийг одоогийн дүр төрхтэй нь харьцууллаа. Архангай аймгаас оюутан болж дөнгөж хотод орж ирсэн авъяаслаг охин өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар их өөрчлөгдөж, хувьссаныг харж байна. Эмэгтэй хүн нүүрээ будаад, нөгөө хувцсаа өмсөөд, өөртөө анхаарал хандуулж арчаатай байж чадвал “хөөрхөн” болж болдгийн тод жишээ нь А.Хишигдалай.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ