Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэж гурван шатны шүүхээс 1.3 тэрбум төгрөгөөр торгохоор болсон. Энэхүү шийдвэрийг "Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргаж, хүсэлтийг энэ зургаадугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцжээ.
Хуралдаанаас хариуцагч “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийг дахин хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.
"Петрочайна Дачин Тамсаг” компанийнхан шинээр үүссэн нөхцөл байдал гэх шалтгаанаар гурван шатны шүүхээс оноосон байгаль нөхөн сэргээх төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг нөхөн төлөхөөс татгалзаж, зайлсхийж байсан юм. Ийнхүү Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсанаар "Петрочайна Дачин Тамсаг” торгуулийн мөнгийг хуулийн хугацаанд төлж барагдуулах юм.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ