“Ямар нийгмийг брүдүүлэхийг хүсэж байна, түүндээ оролцох боломж чинь саналаа өгөх явдал” гэж Энхтайвны нобелийн шагналт, хатагтай Ан Сан Су Чи Монголд ирэхдээ хэлж байсан билээ.
Үүнийг ухамсарласан залуус энэ цаг үеийн нийгмийнхээ амьдралд идэвхтэй оролцогч нь байхаар саналаа сайн өгч байгаа аж. Тэр дундаа урлаг, спортынхон Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцож байна.
Тухайлбал, “Татар” хамтлагийнхан Баянгол дүүргийн 4-р хорооны 20-р сургуулийн урд талын цэцэрлэгт 13.00 цагт саналаа өгөх бол дуучин Д.Болд өглөө эрт Хан-Уул дүүргийн 15-р хорооны 115-р сургууль дээр очиж, саналаа өгсөн байна. Дуучин Д.Намсрайноров гэхэд дөнгөж сая Баянгол дүүргийн 23 дугаар хорооны 57 дугаар хэсгийн хороонд саналаа өгсөн бол Гавьяат жүжигчин С.Жавхлан хөдөө ажилтай байгаа боловч оройдоо амжиж саналаа өгөхөөр хот руу яарч яваа сурагтай.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ