УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүний эхнэр О.Эрдэнэсолонгын нэр дээрх “Зоос”, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк дахь 26 дансаар 2009-2013 оны хооронд 13.9 тэрбум төгрөг, онц их ам.доллар байршуулан угаасан талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх хэвлэлийнхэнд мэдээлсэн. Түүнээс өмнө ЦЕГ-аас уг хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсний дараа О.Эрдэнэсолонгын дансаар орж гарсан ам.долларын хэмжээ 300 гаруй сая хэмээн хэвлэлд бичиж эхэлсэн ч, цагдаагийнхан “Бид ам.долларын хэмжээг мэдээлээгүй” хэмээж байсан.
О.Эрдэнэсолонгын 26 дансаар орж гарсан ам.долларын хэмжээ мөрдөн байцаалтын шатанд 300 гаруй сая гэдэг нь тогтоогдоогүй гэнэ. Харин Монголбанкнаас цагдаагийн байгууллагад алдаатай мэдээлэл өгсөн нь батлагджээ. Мөрдөн байцаалтын явцад О.Эрдэнэсолонгын дансаар 100 сая ч хүрэхгүй ам.долларын гүйлгээ хийгдсэн нь тогтоогдоод байгаа талаар УМБГ, Нийслэлийн прокурорын газрын эх сурвалж өгүүллээ. Харин эрүүгийн хэргийн сэжигтэн О.Эрдэнэсолонгоос УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэд хэдэн удаа тайлбар авч буй ч дээрх нэр бүхий банкуудын 26 дансаар орж гарсан гүйлгээнүүдээ “Би энэ мөнгийг хаанаас орж ирсэн талаар сайн санахгүй байна” гэсэн тайлбар өгч, мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадахгүй байгаа аж.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна