УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, УМБГ-т шалгаж байна. Түүнийг Налайх дүүргийн харьяат, “Тавин лан” компанийн захирал Х.Цогнойжамцыг дарамтлан “Ланд Круйзер-200” маркийн автомашиныг нь дээрэмдэж, авлига нэхсэн гэх үйлдлээс гадна эхнэрийнх нь мөнгө угаасан хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцоод буй гэнэ. Налайх дүүрэгт барилга барьж, улсын комисст хүлээлгэн өгөхийн тулд авлига санал болгосон гэх Х.Цогнойжамц хилээр гарч явсан тухай мэдээлэл байгаа юм. Замын- Үүдийн боомтоор хил давсан тэрбээр “Болдог юм болдгоороо болно биз. Би тайлбар өгөх албагүй” гэж хэлээд явсан гэх. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын дээрх хэргүүдээс гадна АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаад түдгэлзүүлсэн хэргийг сэргээн шалгахаар болсон гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн дундуур АТГ-аас түүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж буй хэрэгт нь нэгтгэхээр шилжүүлсэн талаар баттай эх сурвалж мэдээллээ.
АТГ-т Ё.Отгонбаярын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж албан тушаал, эрх мэдлээ урвуулж, мөнг ө завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаад түдгэлзүүлсэн аж. Тиймээс Ё.Отгонбаяртай холбоотой хэргүүдийг нэгтгэн УМБГ-т шалгаж байсан бөгөөд улмаар АТГ-тай хамтарсан Ажлын хэсэг гаргаж дахин шалгахаар болжээ.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ