Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусахад ердөө хоёр хоног үлдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Удвал 21 аймаг 9 дүүрэгт ажиллаад байгаа билээ. Харин өнөөдөр нэр дэвшигч Н.Удвал Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тус дүүрэг нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн дүүрэг болов. Энэ дүүргийг сонгосон учрыг нэр дэвшигч Н.Удвал тайлбарлахдаа, “Бид цагаан сүүний хувьсгал хийхээр ирсэн. Хэрвээ ийм сонголтыг бид хийж чадахгүй бол Монгол орон эс орших уу, орших уу гэсэн ирмэг дээр тулж ирчихээд байна. Хэрвээ ийм сонголтыг хийж чадахгүй бол хэн нэгний колончлолд амьдрах уу гэсэн сонголт ирчихлээ. Ийм эгзэгтэй үе учраас бид өнөөдөр шинэ сонголтын өмнө ирсэн гэдгээ ойлгох цаг нь болсон.

Сонгинохайрхан дүүргийн хувьд олон эх орончидтой дүүрэг гэж боддог учраас сүүлийн дүүргээр сонгосон. Нийслэлийн есөн дүүргээс хамгийн олон оршин суугчидтай иргэдийн амьжиргааны төвшин янз бүр байдаг нь энэ дүүргийг бусад дүүргээс ялгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, бүх давхаргын иргэд амьдардаг. Мөн биднийг тэмцэж, ядарч, зүдэрч явахад Сонгинохайрханчууд их тусалсанд одоо хүртэл их баярлаж, бас өөриймсөж явдаг гэдгээ хэлмээр байна гэсэн юм. Нэр дэвшигч Н.Удвалыг Сонгинохайрханчууд “Эхийн сэтгэл” дуугаар угтан аваад намын залуу гишүүд түүнээс намын шинэ батлахаа хүлээн авлаа. Түүний талаар тус дүүргийн иргэд санал бодлоо хуваалцлаа.
Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны иргэн Н.Энхгэрэл:
Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Долгормаа:
Баянгол дүүргийн иргэн Э.Хүрэлбаатар:
Би энд ээжийндээ оччихоод явж байсан та бүхэнтэй тааралдлаа. Энэ удаагийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшиж байгаагаараа онцлог. Тиймээс нэг удаа эмэгтэй хүнийг сонгоод үзэхэп болохгүй зүйлгүй. Нөгөө талаар иргэн бид эрчүүдийн худал ярихаас үнэндээ залхаж байгаа шүү гэсэн юм.
Ингээд Сонгинохайрхан дүүргийн иргэд нэр дэвшигчийг сонгуульдаа амжилттай оролцоод ялалт байгуулахыг ерөөлөө.

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна