Ё.Отгонбаярт эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ


-Тэрээр сайд байх хугацаандаа Багшийн хөгжлийн ордон барих тендерийг хууль бусаар явуулж, 2.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй баримт олджээ-


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан мөнгө завшсан байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллага шалгаж буй. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд түүнтэй холбоотой бас нэг хэргийн мөрөөр цагдаагийнхан оржээ. 

Тэрээр Багшийн хөгжлийн ордонг улсын төсвийн 6.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бариулах явцдаа хууль зөрчсөнөөс гадна 2.7 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан баримт олдсон байна. Мөн түүний эхнэрийн нэр дээрх дансуудаар их хэмжээний гүйлгээ хийгдсэн байх бөгөөд үүндээ ашигласан дансны тоо 36-д хүрчээ. 

“Багшийн хөгжлийн ордон”-г 2009 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламж болох 6.3 тэрбум төгрөгөөр барих тендерийг зарласан ч Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан БНСУ-ын “Sangbo construction” компанид тендергүйгээр олгосон байна. Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй уг компанид тендергүйгээр эрх олгож, улмаар 6.2 тэрбум төгрөгийг дансаар шилжүүлсэн байна. Харин уг компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх аж. Ингээд “Sangbo construction” тендергүй авсан эрхээ “Жунсон констракшн” компанид өгч, “Багшийн хөгжлийн ордон”-г бариулах зардал болгон ердөө 3.5 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Анх 6.2 тэрбум төгрөгийг “Sangbo construction”-д өгч, дараа нь ажил гүйцэтгэгчид 3.5 тэрбумыг шилжүүлсэн энэ явцад 2.7 тэрбум төгрөг дундаас нь алга болсон гэсэн үг.

“Sangbo construction” компани Багшийн хөгжлийн ордон барих ажлыг тендергүй авсныхаа дараа Гадаадын хөрөнгө оруулалтын газарт “Санбогөнсөл” ХХК нэрээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Ийн гэрчилгээ авсныхаа дараа “Sangbo construction” компанийн эзэн Whan Cil Roh “Жунсон констракшн” компанийн захирал М.Бат-Очиртой Багшийн хөгжлийн ордны барилгын туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, хоёр жилийн хугацаанд тус компанид 13 удаагийн бэлэн мөнгөний баримтаар нийт 2.8 сая ам.доллар, 65.0 сая төгрөгийн /нийт 3.5 тэрбум/ төлбөр өгчээ.  Харин барилгын ажлыг улсын комисст “Санбогөнсөл” компанийн нэрээр хүлээлгэн өгч, үндсэн хөрөнгийн бүртгэлд 6.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. Анх тендерт тусгагдсан үнийн дүнгээс 2.7 тэрбум төгрөг хаачив?

Тухайн тендер зарлахаар үнэлгээний хороо байгуулсан, тендер зарласан, шалгаруулсан талаарх ямарваа нэг баримт, материал өдгөө БСШУЯ-ны Барилга захиалагчийн ажлын албанд болон яамны архивт огт алга байгаа аж. Үүнд тухайн үеийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг буруутгах үндэстэй юм байна. Учир нь Монгол Улсад бүртгэлгүй, барилгын тусгай зөвшөөрөлгүй, тендерийн баталгааг бэлнээр байршуулаагүй БНСУ-ын аж ахуйн нэгжид 6.3 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй барилгын тендерийн эрх өгсөн нь хууль зөрчсөн явдал. Мөн тендерт шалгарсан этгээд эрхээ гуравдагч этгээдүүд шилжүүлсэн нь ч хууль бус. Энэ явцад албан тушаалтнууд авлига авсан байж болзошгүйг баримтууд харуулж байна гэж цагдаагийн байгууллага үзэж байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ. 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
11 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

14 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

14 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

14 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

14 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

15 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

16 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна