Ё.Отгонбаярын эхнэр ”Би Отгоог улс төрөөс хурдан холд гэж хэлсэн шүү дээ” гэж уйлсаар далан булчирхайгаа тоочжээ


УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгод холбогдох хэрэг ярвигтай, олон хүнийгхамрах шинжтэй болоод байна. Энэ талаар УМБГ-ын дарга Ц.Батсүх саяхан "Дөрвөн банкин дахь 26 данс О.Эрдэнэсолонго гэж хүний нэр дээр байсан. Тиймээс түүнийг холбогдуулан шалгахаас өөр аргагүй. Олон банкны данстай холбоотой асуудал байгаа учир хугацаа шаардана. Бид  шаардлагатай мэдээлэл, нотлох баримтыг хангалттай бүрдүүлж байна" гэж  мэдэгдсэн юм. Ерөнхийдөө манай авилгач дарга нар маш нарийн аргаар энд тэндээс мөнгө зувчуулдаг сүлжээтэй болсон нь  О.Эрдэнэсолонгын гэх энэ хэргээс тодорхой харагдаж байгаа юм. Жишээ нь  О.Эрдэнэсолонгын дарвөн Ванкин дахь 26 дансаар 300 сая, 420 сая, 338  сая, 80 сая төгрөг дараалан орж, дахин хоёр дансаар дамжин өөр банкны  нэг дансанд төвлөрч, улмаар төвлөрсөн мөнгийг хэн авсан нь мэдэгдэхгүй  бэлнээр гаргасан болох нь тогтоогджээ. Бохир мөнгө угаана, төреөс  луйвардсан мөнгийг зувчуулна гэж л үүнийг хэлэх байх. Улс орныхоо эдийн  засгийг хөл дээр нь босгож чадахгүй толгой нь эргээд байдаг авилгач  дарга нар амин хувьдаа болохоор ийм сүрхий ажилладаг юм байна. Анхандаа  О.Эрдэнэсолонгыг цагдаа нар их л эвтэйхэн дуудаж "Танаас тодруулах юм  байна. Та нааш ирээд ганц хоёр асуултанд хариулчихаач" гэж мөн ч их  царай алджээ.

 

Тэр бүхэнд мань авгай "Чадахгүй. Надад та нартай уулзах  шаардлага байхгүй. Дуртай юм бол өөрсдөө ирээд уулзахгүй юу" гэж  даналзаж байсан байна. Тиймээс цагдаа нар дуртайгаасаа гадна шалгах  шаардлагатай байсан болохоор хүчээр баривчлан авчраад банкин дахь  данснуудын нь орлого зарлагын гүйлгээ, өөрийнх нь гарын үсэгтэй гэрээ,  хадгаламжийн дэвтэрүүдийн нь хуулбар зэргийг өмнө нь өрж тавиад "За энэ  таны гарын үсэг мөн үү? Энэ таны зураг мөн үү? Энэ таны иргэний  паспортын хуулбар мөн үү?" гэхэд О.Эрдэнэсолонго сая л эвгүй байдалд  орсноо мэдээд өвдөгөө чичрүүлэн "Би Отгонбаярыг улс төрөөс холд гэж  хэлсэн ш дээ. Ийм юм болно гэж би мэдээд байсан юм" гээд бөөн бөөн  нулимс унаган далан булчирхайгаа тоочиж гарчээ. Гэртээ хүүхдээ хараад  мөрөөрөө сууж байсан эмэгтэйг хүртэл ийм айхтар асуудалд хутгаж орхихыг  бодоход манай авилгачдын үйлдэл их л ноцтой болж ирж байгаа юм байна.  Эхнэрийн нь нэр дээрхи их хэмжээний мөнгө илэрч гэр бүлийн нь амьдрал  тэр чигээрээ хямарч байгаа энэ үед Ё.Отгонбаяр харин юу ч болоогүй юм  шиг "Улс төржилт. Сонгуультай холбоотой. Би наадахыг чинь мэдэх ч үгүй"  хэмээн тас гүрийж байгаа билээ. Яг үнэнийг хэлэхэд тэрбээр энэ асуудлыг  мэдэхийн дээдээр мэдэж байснаас гадна цагдаагаас эхнэрийг нь дуудаж  байгаад эмзэглэн прокурорт ажилладаг танил талаасаа "Энэ асуудлыг дараад  өгөөч" хэмээн гуйж явсныг баттай эх сурвалж хэлж байгаа юм.

 

Түүнээс  гадна Ё.Отгонбаяр их хэмжээний мөнгийг эхнэрийнхээ нэр дээр хэрхэн яаж  хуримтлуулж байсныг нотлох бас нэг ноцтой баримт ч сөхөгдөөд байгаа юм.  Тодруулбал 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Ч гэгч  "Энхтайваны гүүрэн дээр явж байгаад хэсэг залууд зодуулж, машинаа  дээрэмдүүллээ" хэмээн Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргажээ.  УМБГ-аас түүний гомдлын дагуу шалгатал харин Ё.Отгонбаяр хүн хөлслөн  рекет хийж байсан нь тогтоогдсон байгаа юм. Тодруулбал, Ё.Отгонбаяр нь  Боловсролын сайд байхдаа иргэн Ч-гийн Налайх дүүрэгт барьсан барилгын  зөвшөөрлийг өгөхгүй гацааж байснаа орлогын дөрөвний нэг буюу 230 сая  төгрөг өг гэж шаардсан байна.

 

Иргэн Ч үүнийг зөвшөөрөөгүй учраас залуучуудаар зодуулж, "Ланд-200"  маркийн машиныг нь дээрэмдүүлсэн байгаа юм. Хуулийнхан маань  Ё.Отгонбаярын энэ үйлдэлийг "Бусдад авилгал санал болгосон. Авилгал  авахыг санаархсан" гэх мэт албаны үгээр цэвэрхэн тайлбарлаж байгаа ч энэ  бол цэвэр рекет, гадаадын кинон дээр гараад байдаг мафийн шинжтэй  үйлдэл юм. Яамны сайд, УИХ-ын гишүүд ийм үйлдэл хийгээд энгийн иргэдийг  дарамтлаад хамаг мөнгийг нь хамж аваад эхнэр хүүхдийнхээ нэр дээр  хураагаад байхаар улс эх орон яаж хөгжих вэ дээ. Монголчууд яаж  хангалуун тансаг амьдрах вэ дээ. Төрийн ажлыг чин шударгаар хийдэггүй юм  гэхэд төрийн албан хаагчийн ёс зүйг сахиж явж чадахгүй ийм хүмүүсийг  төрөөс хүчээр шахан зайлуулах ёстой юм.

 

Төрөөс хулгай хийдэг, төрийн  нэрээр хулгай хийдэг тэгээд зогсохгүй түмнийг дээрэмддэг ийм хүмүүс  Монгол оронд хэзээ ч олигтой юм хийхгүй. Асар богино хугацаанд хөгжиж,  Азийн бар болсон улс орнуудын туршлагыг судалж хэрэгжүүлж чадахгүй хорь  гаруй жил баарцаглаж байж гадныханы муу муухайг тун амархан сурч,  түүнийгээ бодит амьдрал дээр сүрхий хэрэгжүүлж байгаа нь  Ё.Отгонбаяраас харагдаж байна. Дашрамд хэлэхэд Ё.Отгонбаярын амьдран суудаг газар нь өнгөрсөн жил Ц.Нямдоржийг  хэрэгт хийчих гээд хэл ам татлаад байсан МС5-ийч мэдлийн "Велла Веста"  хэмээх алдарт орд харш юм байна. Тэрбээр энд 470 мянган ам.доллараар  байр худалдаж авсан болох нь тогтоогджээ, Энэхүү орд харшийн хаалганы  бариулаас эхлээд халбага сэрээ нь бүр жорлон нь хүртэл "Велла Веста"  хэмээх алтадмал үсэгтэй байдаг болохоор ийм өндөр үнэтэй байдаг юм  гэсэн. Харин манай авилгачид тэртэй тэргүй ял эдлэх юм чинь урьтаад  ямбыг нь эдэлье гэж боддог ч юм уу энэ харш луу зүтгэцээдэг юм шиг байна  лээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

12 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

12 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

12 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

12 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

13 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна