Бага насны 11 охиныг хүчирхийлсэн Хятадын төрийн түшмэлийг цаазалжээ


Юнчен хотын Хятадын Коммунист намын хорооны орлогч дарга Ли Синьгуныг насанд хүрээгүй 11 охиныг хүчирхийлсэн хэргээр цаазалсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлснээр экс түшмэл гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул ялын дээд хэмжээ авсан байсан аж. Ли Синьгун 2011 оны сүүлээр саатуулагдсан юм байна.

 

Түүний үйлдсэн эрүүгийн гэмт хэрэг Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд ширүүхэн мэтгэлцээнийг үүсгээд байна. Зарим нэг нь үүнийг улс даяар түгсэн мухар сүсэгтэй холбон тайлбарлажээ. Тодруулбал онгон охинтой секс хийвэл албан тушаал дэвшдэг гэдэгт хятадууд итгэдэг гэнэ. Сонирхуулахад онгон охин болон түшмэлийн зэрэг, дэв гэдэг үгний ханзны бичлэг их ойролцоо, бараг ялгахын аргагүй гэнэ.

 

Тиймээс төрийн түшмэд өнөө цагт зөвхөн бага ангийн сурагчдын дундаас л онгон охиныг олж болно гэж боддог бололтой. Тиймээс ч сүүлийн үед төрийн түшээд бага насны хүүхэд хүчиндэх явдал нэмэгдсээр байгаа аж. "Хятадын залуучуудын сонин"-ы 2012 оны 7-р сарын дугаарт нийтэлснээр 1997 онд 135 хүчингийн хэрэг гарч байсан бол өдгөө энэ. Тоо бараг 20 дахин нэмэгдсэн байна. 1998 онд 2948, 1999 онд 3619, 2000 онд 3081 хүүхэд хүчиндүүлсэн гэсэн судалгаа ч үүнийг баталж байгаа юм. Хятадын хуулиар таван удаа хүчингийн хэрэг үйлдсэн тохиолдолд цаазаар авдаг ёстой юм байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

12 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

12 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

12 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

12 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

13 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна