Налайх дүүргийн II хороонд орших банкны салбарт буун дуу хэдэнтээ гарч, нэг хүн амиа алдаж, өөр нэг хүн бэртсэн хэрэг өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-нд гарсан. Энэ хэргийн буруутан болох А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх гэж байна. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн хорих ялыг эс зөвшөөрөн, ийнхүү Нийслэлийн шүүхэд шомдол гаргаад байгаа юм.
Хэрэг гарсан өдрийг эргэн сануулахад,
2012 оны хоёрдугаар сарын 3 Тэтгэвэр, тэтгэмж тарааж эхэлсэн өдөр байсан тул иргэд банкны нэгдүгээр давхарт урт дараалал үүсгэн зогссон байжээ. Гэтэл 20 гаруй насны залуу банкны хамгаалагчид “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, түүний нөхрийнх нь хэвлий тус газарт буудаад, зугтжээ. Банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгахад нөхөр нь урдуур нь орж ийнхүү хүнд шархатсан гэдэг. Түүнээс гадна банкны өөр ажилтан суманд өртөж, гэмтсэн байдаг. Хэвлийдээ хүнд шархатсан залууг нэн даруй Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэж, нарийн мэргэжлийн эмч нар зургаан цагийн турш мэс засал хийсэн боловч шархаа даалгүй нас барсан. Харин сэжигтэн А.Бат-Ялалтыг банкнаас гараад таксины жолоочийг барьцаалан зугтаж явахад нь Налайх дүүргийн ойролцоох Хонхор гэдэг газраас баривчилсан юм.
Түүнийг хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, прокурорт шилжүүлсэн байдаг. Өнгөрсөн удаад 2012 оны арваннэгдүгээр сарын 20-нд түүний хэргийг Налайх дүүргийн шүүхэд хэлэлцэж, цаазын ял оноосон боловч нийслэлийн шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Ингээд хоёр дахиа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд анхан шатны шүүхээр хэлэлцэж, 25 жилийн хорих ял оноосон юм.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна