МУГТ Б.Мөнхбаяр Монгол улсын иргэншлээ сэргээлгэхийг хүслээ


Монголын буудлагын спортын тамирчин МУГТ Б.Мөнхбаяр одоогоос арав гаруй жилийн өмнө Герман улсын иргэншил аван герман нөхөртэй болж Олон Улсын тэмцээн уралдаанд тус улсын нэрийг өмнөөс оролцох болсон. Харин тэрээр герман нөхрөөсөө салсан мөн Монгол улсад иргэншлээ сэргээх өргөдөл гаргасан талаар яригдаж байна. ССАЖЯ - ны сайд Ц.Оюунгэрэл "Тамирчдад өгдөг болсон урамшуулал нүдээ олсон хэрэг болсон. Өмнө нь гадны иргэншил авсан манай улсын тамирчид буцаад эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа эхнээсээ илэрхийлээд байгаа" гэж хэлж байсан. 

 

Сайдын хэлсэн иргэншлээ сэргээлгэхийг хүссэн тамирчдын эхлэл нь МУГТ Б.Мөнхбаяр болж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн 12 дугаар сараас герман нөхрөөсөө салж монгол залуутай нэр холбогдсон гэх мэдээл гараад байсан билээ.