Хошин шогийн хүрээнд ч тэр, кино ертөнцөд ч өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарч байгаа залуу жүжигчдийн нэг бол яах аргагүй олонд танигдсан “Boomtown” хамтлагын дуучин М.Баярбат билээ. МҮОНРТ-ийн “Хэцүү анги” олон ангит кинод баян айлын эрх хүүгийн дүрээр кино урлагт олны танил болсон хэмээгддэг ч оюутан ахуйгаасаа хошин урлагынханы тоглолтонд оролцож ирсэн билээ. Тэрээр одоогоос долоон жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож “хар нялхаараа амрагууд” хэмээн цоллогдож байсан ч одоо бол “хаясан ч юм уу, хаягдсан ч гэх үү” эрийн ролийг амьдралд тоглохоор болсон бололтой. Түүний эхнэр Хонгорзул хэмээх жирийн л нэгэн бүсгүй байдаг бөгөөд Баярбатад хүү охин хоёр төрүүлж өгсөн билээ. Тэгвэл хосууд салахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр хосууд салах өргөдлөө хөөцөлдөж байгаа юм байна. Энэхүү салалт нь түүний байнга л шоу цэнгээний шуугианд өртөж явдагт нь эхнэрийнх нь тэвчээр барагдсанаас үүдэлтэй бололтой. Түүнчлэн жүжичгин залуу үүрнээсээ гарсан шувуухай шиг өдөр болгон шоудаж байгаа гэнэ лээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна