“Нөлөөллөөс дээгүүрт” аяныг санаачлагч “Татар” хамтлаг шинэ гаргасан “Нөлөөлөөс дээгүүрт” цомгийн орлогоо архины эсрэг, хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад хандивлахаа аяны эхэнд мэдэгдэж байсан. Тэгвэл “Нөлөөллөөс дээгүүрт” аяны дэмжигч залуусын тоо нэмэгдэхийн хирээр хандивлагчдын тоо нэмэгдсээр байна. Энд энгийн иргэнээс эхлээд томоохон байгууллагууд нэгдэн хандив өргөж байгаагаас харвал аян маш хурдан өргөжин тэлж байна.
Өчигдөр л гэхэд Орбитод үйл ажиллагаагаа явуулдаг “Цэнхэр алтай” ХХК, “New happy day” ХХК болон иргэн Ж.Төмөр нар өөрсдийн хандиваа өгч, залууст илүү ихийг хийх урмын үг хайрласан юм. Харин “Татар” хамтлаг оронд нь өөрсдийн цомгийг өгч, баярласан сэтгэлээ илэрхийллээ. Түүнчлэн аяныг дэмжигч залуусын зүгээс бага гэлтгүй өөрсдийн боломжоороо хандив өргөж эхэллээ.
Тэдэнд мөнгө илүүдээ гарсандаа бус нэг ч гэсэн хүний амьдралыг гэрэл гэгээтэй болгох юмсан гэх хүсэл тэмүүлэл байгаа учраас, дуслыг хураавал далай гэдэгчлэн бага гэлтгүй хандиваа өргөсөөр байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй залуус, 10 байгууллага аянд хандив өргөжээ. Та ч гэсэн аян нэгдэж хандив өргөх боломжтой. “Нөлөөллөөс дээгүүрт” амьдрахыг залууст уриалж, архины муу нөлөөнд автаж амьдралаа үрж байгаа нэг хэсгийг нь хар нүхнээс татаж гаргах гээд нийгмийн сайн сайханы төлөөх залуусын нэгдэл өнөөдөр 14 мянга 385-уулаа боллоо.
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ