Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн /Franz Peter Schubert/ нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож, хос Гран при шагнал хүртсэн “Домог” хамтлагийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Энэхүү наадамд нийт 50 гаруй орны уран бүтээлчид оролцсон бөгөөд манай улсыг төлөөлж язгуур урлагийн “Домог” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож "Хамтлагийн төрөлд" нь тэргүүн байр эзэлсний зэрэгцээ гоцлол хөгжмийн төрөлд тус хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Гени тэргүүн байр эзэлсэн юм. Ийнхүү олон улсын хөгжимчдийн их өрсөлдөөн дундаас онцгойрон хос Гран при хүртээд ирсэн “Домог” хамтлагийн хөгжимчин, морин хуурч Д.Шинэцог-Генийг бид ярилцлагынхаа буланд урьсан юм.
-Энэ том наадмаас хос Гран при хүртээд ирсэн тухай мэдээг тань сонсоод олон хүн баярлаж байгаа биз ээ. Наадам хэдий хугацаанд үргэлжилсэн бол?
-Дэлхийн хөгжмийн нийслэл гэж яригддаг Австрийн Вена хотноо энэ сарын 7-ноос 9-ний хооронд болсон Олон улсын хөгжимчдийн наадамд бид амжилттай оролцоод ирлээ. Наадам маань “Хамтлагийн төрөл”, мөн “Гоцлол хөгжимчний төрөл” гэсэн хоёр ангиллаар зохиогдсон. Энэ хоёр төрөлд тэргүүлж, монголынхоо урлагийн хөгжлийг дэлхийн тавцанд харуулж чадсандаа маш их баяртай байгаа. Тэнд 20 гаруй орны 70 гаруй уран бүтээлчид оролцсон. “Хамтлагийн төрөл”-д нэгдүгээр байрт “Домог” хамтлаг, хоёрдугаар байрт Энд дарж үргэжлүүлэн уншина уу
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна