Ослоор амиа алдсан иргэн Монгол айлчилсан Финляндийн төлөөлөгчийн нэг байжээ


Өнгөрсөн амралтын өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нуруун замд Геологийн төв лабораторийн “Хьюндай Старекс” машин осолдож, нэг иргэн газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, машинд сууж явсан таван иргэнээс Финланд улсын 47 настай К газар дээрээ амиа алдаж, гурван иргэн эмнэлэгт хүнд, хөнгөн бэртэлтэйгээр хүргэгдсэн байна. Харин автомашиныг жолоодож явсан жолооч ямар ч бэртэл аваагүй байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар машинд Геологийн төв лабораторийн бүхий л удирдлагууд, Финландын Геологийн албаны ерөнхий захирал томоохон албан тушаалтнууд явж байжээ. Учир нь Геологийн төв лабораторийнхон дотооддоо ашигт малтмалын баяжуулалт хийх боломжтой болсноо зарлаж, Финланд-Монголын хамтарсан төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ үеэр Монгол, Финланд хоёр орны эрдэс баялгийн салбарт хэрхэн хамтран ажиллаж байгаа ололт амжилтын талаар ярилцаж, Финландаас төслийн удирдлага хийгээд олон зочид төлөөлөгчид ирсэн юм. Төслийн ажил нь дууссан ч Хустайн нурууг үзүүлээд буцах замдаа ийнхүү осолджээ. Талийгаачийн цогцсыг задлан шинжилгээнд оруулаад дараа нь улсад нь шилжүүлж өгөх ажээ.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
9 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

12 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

12 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

12 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

12 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

13 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

14 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна