“Татар” хамтлагийнхан “Нөлөөллөөс дээгүүрт” аян өрнүүлж, нийслэлийн өнцөг булан бүрт дуу хоолойгоо хүргэж, архины эсрэг нэгдэхийг уриалж яваа. Тэдэнтэй “Нөлөөллөөс дээгүүрт” аянд нэгдсэн залуусыг илэрхийлэх тоолуурын хэмжигдэхүүн өдгөө 12128-ыг зааж байна.
Залуусыг нэгтгэн, сэтгэлгээний өөрчлөлтийг уриалж байгаа энэ аян өчигдөр Амгалангийн 500 гаруй залуусаар бүл нэмжээ. Тэнд цугласан залуус “Нөлөөллөөс дээгүүрт” амьдрах зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөн “Татар” хамтлагийн тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан юм. Хэдийгээр цагаасаа хоцорч эхэлсэн ч залуус хүлээсээр тоглолт эхлэхэд бүгд нэгэн дуугаар “Нөлөөллөөс дээгүүрт” хэмээн уухай хадааж байсан шүү. Амгалангийн залуус аяныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэд бүгд муу нөлөөллийн эсрэг, сайн нөлөөллийн төлөө нэгдэж, архины нөлөөллөөс дээгүүрт, эрүүл амьдрах, бусдын муу нөлөөллөөс дээгүүрт өөрөө өөртөө эзэн байх, залхуурлын нөлөөллөөс дээгүүрт нийгмийн идэвхитэй байх гээд сайн нөлөөллийг бусдад түгээж муу нөлөөллийг багасгах залуусын нэгдэл удахгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болох бололтой. Учир нь “Нөлөөллөөс дэгүүрт” аянд нэгдэгсдийн тоо өдөрт л 2000-3000-аар нэмэгдэж байгаа нь нийгэмд хэн нэгний уриалга, тэднийг дагуулах хүч хэрэгтэй байсныг илтгэнэ. Харин “Татар” хамтлаг энэ бүхнийг харж, өөрсдийн үеийн залуусын амьдралыг архитай, хар бараан бус гэрэл гэгээтэй, зорилго тэмүүлэлтэй болгох хүсэл эрмэлзлэл тээж, аяныг эхлүүлсэн нь цагаа олсон хэрэг боллоо гэдгийг залуус хэлж байлаа. Аян эхэлсэн өдрөөс хойш тоглолт бүрт олон зуун залуу цуглаж, “Татар” хамтлагийн фен клубт бүртгүүлж, тэдэнтэй нэг зорилгын дор нэгдэж байгаа юм. Түүнчлэн Монгол орны өнцөг булан бүрээс хамтлагийн залуустай нэгдэх санал ирсээр байгааг харахад анх хамтлагийн гурван залуугаас эхлэлтэй энэ аян тун богино хугацаанд үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн хэлбэрт шилжих нь ээ.
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна
“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ
Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...
З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна