Өнгөрсөн дөрөвдүгээр сард хүүтэй болсон “Азийн хатан хаан” өргөмжлөлт загвар өмсөгч, мисс Г.Оюунгэрэл гэр бүлийн аз жаргалд умбаад тун завгүй байна. УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ийн гэгдэх Х.Бадамсүрэнгийн бага хүү Б.Бадрахтай ханилан Х.Бадамсүрэнг өвөө болгосон хүүгийнхээ зургийг удахгүй олонд танилцуулах сураг байна. Одоо дөнгөж хоёр сар болж байгаа учраас тэд хөөрхөн хүүгээ олонд харуулах гэж яарахгүй байгаа бололтой.
Сайхан бие галбир, царай зүс, алдар нэрээрээ Монголын олон алдартай хүмүүсийг дурлуулж явсан Г.Оюунгэрэл хүүхэмсгээрээ алдартай “Эко констракшны” Нямдаваагаас эхлээд Ерөнхийн сайд С.Баяртай хүртэл нэр холбогдож явсан. Нэгэн цагт С.Баяр түүнд ухаан алдатлаа дурлаж, МИАТ-ын тусгай үүргийн онгоцонд сарнайн дэлбээ битүү дэвсэн алхуулж, үйлчлэгч нарынх нь нүдийг орой дээр нь гаргаж байсан удаатай.
14 настайгаа Монгол моделийн загвар өмсөгч болж, БНСУ-ын хамгийн алдартай загвар зохион бүтээгч асан Андрей Кимийн "Модель центр”-т үндсэн загвар өмсөгчөөр ажиллаж байв. Түүнийг дотуур хувцасны модельд байх стандартыг хамгийн сайн хангадаг модель хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Ямартай ч төрөөд удаагүй ч сайхан бие хаагаа хадгалж чадсан тэрбээр ирэх намраас ажилдаа орох сураг бий. Г.Оюунгэрэл Христэд итгэдэг. Түүний гэр бүлийнхэн бас христчид бөгөөд тэрбээр аливаа том шоу арга хэмжээнд орохынхоо өмнө ажлаа даатгаж залбирдаг гэдэг.
.
.png)
.jpg)
.jpg)
.jpg)
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ