АН-ын аархсан, МАН-ын маш хичээсэн, МАХН-ын даруухан сурталчилгаа ид өрнөж, ард түмний дундах нэр дэвшигчдийн нэр хүнд харилцан адилгүй байна. Хамгийн сүүлийн авсан мэдээгээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвалын нэр хүнд эрс өсөж, өрсөлдөгч намуудаа бажгадуулж байгаа мэдээ ирлээ. Харин дүн өвлөөс дэвсэн АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн нэр хүнд навс унаж, МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийх буурах хандлагатай байгаа юм.

Энэ удаагийн сонгууль хир шударга явагдах талаар Монголчуудаас илүү гадаадынхан санаа тавьж байгаа нь эртнээс ажиглагдсан. Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар 500 гаруй гадаадын ажиглагчид хүрэлцэн ирсэн гэнэ. Судалгаанаас үзэхэд ганц эмэгтэй нэр дэвшигч болох Н.Удвалын рейтинг өссөн шалтгаан нь нэгдүгээрт жендерийн хүчин зүйл, хоёрдугаарт нэр дэвшигч Н.Удвал сайд нэр цэвэр, элдэв бохир зүйлд хутгалдаагүйтэй холбон тайлбарлаж байна. Харин нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн рейтинг доошилж байгаа нь тус намын Ё.Отгонбаяр, Н.Хүрэлбаатар нарын хүмүүс санхүү, авилгалын скандал тарьсантай холбоотойгоор намынх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж, нэр дэвшигчийн рейтинг эрс буурч байгааг эх сурвалж хэлж байгаа.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна