Монголд бөө болдог моод дэлгэрч, олны танил хэд хэдэн уран бүтээлч үсээ ургуулж, эрих, гархи зүүж, хэнгэрэг дэлдэх болсныг монголчууд мэднэ. УИХ-ын гишүүдээс эхлээд урлаг соёлын нэр бүхий алдартнууд онгод тэнгэрээ авч бөө болж, зарим нэг нь онгод тэнгэрүүдийнхээ хүчээр хүмүүсийг анагааж эмчилж буй гэсэн яриа бий. Тэгвэл “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Н.Онон бөө нарын эгнээнд элссэн тухай мэдээ дахин чих дэлслээ. Түүнийг бөө болж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайд шавь оржээ” гэсэн мэдээлэл тарсан. Түүнтэй холбогдож энэ талаар тодрууллаа.
-Таныг бөө болсон гээд шуугиад байна. Өмнө нь ийм мэдээлэл хэвлэл үүдээр цацагдаж байсан. Та үнэхээр бөө болчихоод нуугаад байна уу?
-Намайг яагаад бөө болчихсон гэж яриад байдгийг ер ойлгохгүй юм. Өнгөрсөн жил кинонд тоглох гээд үсээ ургуулчихсан явахад харсан хүмүүс тэгж бодсон юм шиг байна лээ.
Бөө болсон алдартнууд
УИХ-ын гишүүн Н.Батбаяр
УИХ-ын Р.Гончигдорж
Харанга хамтлагийн ахлагч Ц.Энхманлай
Жүжигчин Ганзориг
Дуучин Ариунаа
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ