Герман залуутай холбогдсон бүсгүйг хайж эхэлжээ


Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг УМБГ-аас сураггүй болсон гадаадын иргэний хэрэгт холбогдуулан шалгаж, зургадугаар сарын 3-ны өдөр цагдан хориод байгаа юм. Түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлж, цагдан хорьсон нь баттай болсны дараа Герман улсын мөрдөх албаны хоёр ажилтан Монголд ирсэн талаар албаныхан мэдэгдээд буй. Харин хоёр өдрийн өмнө Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах хэвлэлийн хурал зарлаж, "Нөхрийг нь хууль бусаар цагдан хорьж, есөн жилийн өмнө алга болсон Германы иргэнтэй холбогдуулж байгаа нь явуулга” хэмээн мэдэгдсэн юм. Өөр нэг эх сурвалжийн өгч буй мэдээллээр бол Германы иргэн Максимлян Лёонхард Клойбер нь 13 сая евротой Монгол Улсад ирээд сураггүй алга болсон гэнэ. Тэрээр улсынхаа хилээр хуурамч бичиг баримт ашиглан гарч, Европ, Азийн орнуудаар дамжин амьдарсаар хамгийн сүүлд Монголд доктор Байэр Сандерс гэдэг нэрээр оржээ. Гэхдээ буцаж гарсан гэх баримт байдаггүй аж. Тэгвэл Клойберын монгол эхнэр болох Ё.Гантуяа гэх эмэгтэй “Royal Castle”-д тансаг зэрэглэлийн пентхауст амьдарч байсан, Ё.Гантуяаг хайж эхэлсэн ч Монгол Улсын хилээр гарчихсан, аль улсад байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа гэх мэдээллүүд өнөөдрийн зарим хэвлэлд гарсан байна Максимлян Лёонхард Клойберыг гадаадын хууль хяналтынхан хөрөнгө оруулагчдаас их хэмжээний мөнгө залилсан хэргээр эрэн сурвалжилж байсан бөгөөд хамгийн сүүлд хувийн онгоцоороо Монголд ирсэн гэх мэдээллийг авсан ч өнөө хэр нь олоогүй байгаа юм. Ингээд сураггүй Клойберын асуудалд Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа ойр дотно байсан гэх баримт гарч ирсэн учраас түүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой. Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр Ё.Мандахын өмгөөлөгчийн хэлснээр түүнд эрүүгийн хуулийн 148.3-т зааснаар бусдаас их хэмжээний мөнгө залилсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Тэгэхээр Монгол Улсад хувийн онгоцоороо их хэмжээний евротой /13 сая/ ирээд алга болсон Герман иргэнийг тагнуулын ажилтан Д.Цогтбаатар залилсан гэж хардах сэжим төрүүлсэн байж болох юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
8 цаг

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

11 цаг

А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна

11 цаг

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

11 цаг

“Сүүн дархлаа” хөтөлбөрийг өргөжүүлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 189,600 хүүхдэд сүү өгч эхэллээ

11 цаг

Б.Чойжилсүрэн: Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний систем тэг зогсолт хийх эрсдэл үүснэ. Тэгвэл улсаараа цахилгаангүй болно...

12 цаг

З.Төмрөтөөмөө: Иргэд дугаарт дуудлага өгөөд, гурван цаг хүлээх тохиолдол байна

13 цаг

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна