Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэй Н.Удвал Монголын анхдагчдын нутаг Булган аймагт ажиллаж байна. Тус аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд нэр дэвшигчийг хүлээн авч , хүндэтгэл үзүүлэв. Монголын нийгмийн нэрт зүтгэлтэн Сономын Удвал ахайтан энэ нутгаас төрж гарсан юм. Эмэгтэй хүн төрийн тэргүүн болвол ихийг хийж, бүтээж чадна гэж тэд үзэж байлаа.

Анхдагчдын нутгийнхан анхны эмэгтэй нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгөхөө илэрхийллээ. Булган аймагт Н.Удвалыг дэмжиж ээжүүд, эмэгтэйчүүдийн хөдөлгөөн өрнөжээ. Эрчүүд ч гэсэн дэмжиж, нэгдэж байгаа аж. Монгол ээжүүдийн анхдугаар хуралдааны төлөөлөгч 1427 саналын хар хайрцагийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлээд байгаа аж. Орон нутагт 50-60 хувьд нь хяналтын тооллогыг гараар хийх санал тавьж байна. Тэрхүү хөдөлгөөн өнөөдөр 12 дахь аймагтаа буюу Булган аймагт өрнөж байгаа юм. Одоогийн байдлаар 27.800 ээж гарын үсгээ зураад байна. Монгол Улсын төрийн тэргүүнд анх удаа эх хүн , ээж хүн, эмч хүн, эрдэмтэн хүн нэр дэвшиж байгаад, мөн нам харгалзахгүй дэмжинэ гэдгээ Булган аймгийн эмэгтэйчүүд нэр дэвшигч Н.Удвалд амлалаа.

“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна