Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хараад та ч таних нь гарцаагүй л дээ. Энэ хоёр дах Эби нь тэгвэл хэн бэ? Ерөнхийлөгчийн хүү нь үү?
Энэ бяцхан хүү бол Японы мэргэжлийн Сумод хамгийн анх Монголоос очиж, араасаа олон залуусыг дагуулсан “булган сүүлт” Кёкшюүзан Д.Батбаяр, зохиолын дуугаараа олныг гэнэт “гайхуулж” байгаад гэнэт алга болсон дуучин Т.Баясгалан нарын ууган хүү Б.Элбэгбаяр юм. Улсынхаа Ерөнхийлөгчийн нэрийн “Элбэг”-ийг, аавынхаа нэрний “Баяр”-ыг нийлүүлэн нэрээ “олсон” Б.Элбэгбаяр хүү энэ жил 4 нас хүрч том “агаа” болсон бол охин дүү Б.Нандинзаяа нь энэ 3 сарын 30-нд нэг ой хүрчээ.
“Хоншоортой” жаал Эби Ерөнхийлөгчийн өвөр дээр хүү нь мэт зургаа татуулсан бол “Хоншоортой” залуу Эби хоёр дах удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байна.
Дашрамд дурдахад, хоёр “Эби”-гийн энэ зурганд Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой ямар нэг агуулга байхгүй гэдгийг сануулъя. Папараци зураг гэж худал хэлэхгүй ч хүч хөдөлмөрөө шингээн байж “олсон” зургаа тантай хуваалцахыг хүслээ.
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа
18 нас хүрсэн А үнэмлэхтэй жолооч суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргийг сэргээн шалгаж байна
Тарваган тахал өвчнөөс сэрэмжлүүлж байна