Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ багадаа аав ээждээ тусалдаг, туйлын арвич хямгач, аж ахуйч хүү байсан тухайгаа саяхан нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Тэрээр: -“Би бусдын л адил амьдралтай. Аав маань Архангайн уугуул. Ээж Хэнтийн Өмнөдэлгэр сумынх. Би эхээс тавуулаа. Гурван эгч, нэг ахтай айлын отгон хүүхэд. Бид хөдөөгийн борог амьдралд өссөн. Ээж маань гэрийн ажилтай хүн. Би ээжийнхээ 44, аавынхаа 48 насан дээр төрсөн юм. Би аав ээжийнхээ амьдралд туслах юм сан гэж их хичээдэг байлаа. Аав маань модны нарийн мужаан, хар төмрийн дархан хүн байсан. Хөдөө нэгдэлтэй гэрээ хийгээд л ах бид хоёрыг дагуулаад явна. Хашаа саравч барьдаг байлаа. Олон саравч барьсан даа. Миний анхны барьсан саравч Хэрлэнбаян-Улаанд бий. Бидний барьсан саравчинд малаа маллаж байсан хүн сүүлд улсын аварга малчин болсон. Их бэлгэшээдэг юм. Би ахтайгаа нийлж аяганы ширээ, номын сан, тавилга хийдэг байлаа. Заримдаа орны цагаан төмөр олж авчраад галд халааж давтаад төмөр савар хийгээд хөдөө айлуудад нэгийг нь 15 төгрөгөөр худалдана. Хамгийн сүүлд ах цэрэгт явчихсан үед яндангийн төмөр цуглуулж байгаад угсардаг пин хийж байлаа. Яндангийн төмөр тэнийлгээд, зэвэрч цоорсныг хайчилж залгаж байгаад хийсэн пингээ Дэлгэрхаанаас Өмнөдэлгэр шилжихэд 300 төгрөгөөр худалдсан. Түүгээр нь надад хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг авч өгч байлаа. Энэ мэтээр л ажил амьдралыг амталж өслөө дөө” гэжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ