Төрийн шагналт,
Соёлын гавьяат зүтгэлтэн З.Дорж
“Н.Удвалд хэдэн давуу тал байна. Тэр алдар гавъяа, цол хэргэм, албан тушаалд ханаж цадчихаагүй, өөрөөр хэлбэл химийн томъёоллоор ханасан уусмал болчихоогүй. Нөгөөтэйгүүр, тэр эмч хүн. Өнөөдөр улс төрчид хорыг хоол гэж идээд сүйдэж байна. Тэгвэл түүнд анагаахын ухаан бий. Улс төрийн ухаан бол тойм байхад болно. Тэр эх хүний хувьд хүүхдээ алдан зовж явсан, хань нөхрөөсөө хагацаж шаналж байсан гэсэн. Тэр үнэн бол өнөөдөр монголд зовлонтой хүн олон, жаргалтай нь цөөхөн. Энэ үүднээсээ зовсон олондоо ойр байж зовлонг нь нимгэлэх болов уу гэж бодож байна” хэмээлээ. Тэрээр мөн МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвалын талаар ийнхүү шүлэглэжээ.
Нацагийн Удвалд
Нацагийн Удвалтай би уулзаагүй
Нарийн ширийн юмыг нь мэдэхгүй
Намтар түүхий нь сонирхоогүй
Наана уу, цаана уу болоогүй
Харин энэ хүүхнийг би
Хатан зоригтой гэдгийг л мэднэ
Цагдаа нар нэг удаа түүнийг
Цагдах гээд бараагүйг харсан
Бүрэн зэвсэглэсэн хүчний эсрэг
Бүсгүй хүнээс гарамгүй зориглож
Өчүүхэн ч хулчийхгүй эрэлхэг загнахыг
Өөрийн нүдээр харж тоосон
Ядарсан хүнийг өмөөрөхдөө айхгүй
Яаж чиг муулсан тоохгүй
Ясны чанга хэцүү хүүхэн
Цусны эсгэлэн хэрсүү хүүхэн
Эсний бүрэн бэрх хүүхэн
Үсний хар зүрх хүүхэн!
Муулахаар босдог хүний тавилан
Сайлахаар унадаг хүний зовлон
Шагнахаар сулардаг амьдралын үнэн
Загнахаар чангардаг аргагүй сонин
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ