Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, иргэдтэй уулзан тэдний санал бодлыг сонслоо.
Түүний өнөөдрийн ажил баруун аймгуудын зорчигч тээврийн авто вокзал “Драгон” төвөөс 09 цагт эхлэв. Амьдрахын эрхэнд гар дээрээс худалдаа эрхэлж буй иргэд өөрсдийн амьдралд буй зовлонгоос эхлээд улс орны аюулгүй байдал, Оюутолгой, Тавантолгойн асуудал, Өмнөговийн нүүрсний замаас үүдсэн тоосжилт, газар шороогоо хамгаалах тухай ярьж, энэ талаар нэр дэвшигчийн байр суурийг сонирхож байлаа. Н.Удвал тэдний асуултад “Уул уурхай ашиглалаа гэхэд байгаль орчинд халгүй байх ёстой. Манай намаас намайг нэр дэвшүүлсэн нэг шалтгаан эх нутгаа эрдэс баялагтай нь хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэж өг гэсэн даалгавар байгаа юм. Дээрээс нь мал амьтан, ургамал ногоо, хүн хордож байгааг таслан зогсоох ёстой.

Өнөөдөр монголд гадаадынхан ирчихсэн хэдэн жилийн дараа монголд уул уурхай бус уушгины эмнэлэг ашигтай бизнес болно гээд эмнэлгийн зөвшөөрөл авах гээд явж байна. Утаа, тоосжилт хэрээс хэтэрсний хор уршиг 10-20 жилийн дараа илэрч, мэдрэгддэг аюултай. Тэгэхээр Улаанбаатарт амьдарч байгаа иргэд ч, Гашуун Сухайтад нүүрс зөөж амьдарч байгаа иргэд ч эрүүл мэндээр хохирч байгаад төрийн анхаарлыг хандуулах хэрэгтэй байна” хэмээн хариуллаа. Энэ үеэр иргэн Д.Ганбат Гашуун Сухайтын боомт Цагаан хад орчим нүүрс зөөж амьдардаг иргэдийн дунд хошин яриа гарсныг дуулгав. “Өглөө Цагаан хад, өдөр нь Хар хад, орой Хар хад, шөнөжин Хар хад, дахиад цагаан хад болох уу” гэсэн онигоо тэнд гарчээ. Цагаан хад орчмоор нүүрсээ гадагш нь хямдхан гаргаж байгааг иргэд шүүмжилж байна. Мөн наашаа төмөр зам тавих яриа сураг болон замхарч байгаад асуудал дэвшүүллээ. Хамгийн гол нь хямд өртөгтэй нүүрсээ татаж иргэдээ хангачихаад дараа нь хилээр гаргаж экспортолж болдоггүй юм уу гэсэн асуултыг иргэд тавьж байна. Хэрэв Ерөнхийлөгч болвол энэ бүх асуудлыг шийдэж өгөхийг захиад дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1870 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн онд 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна
ЦЕГ: Хуурамч архи, согтууруулах ундааг гар дээрээс худалдаалах зөрчил нэмэгдэж байна
Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна
Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
А.Баасансүрэн: “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна