Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал өнөөдөр 9-10 цагийн хооронд БЗД-ийн иргэд, сонгогчидтой уулзалт хийх гэж байна. Уулзалт Жуковын талбайд болох бөгөөд уулзалтанд иргэд, сонгогчидоос гадна нэр дэвшигч Н.Удвалыг дэмждэг УИХ, Засгийн газрын гишүүд оролцох юм. Уулзалтыг нээж дүүргийн МАХН-ын хорооны дарга Н.Бүргэдаа болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөний тэргүүн Л.Сэлэнгэ нар үг хэлэх бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Удвал өөрөө иргэд, сонгогчиддоо хандан үг хэлэхээр зэхжээ. Түүнчлэн энэ үеэр Монголын бүх эмэгтэйчүүдийн уриалгыг Эмэгтэйчүүдийн төлөөлөл танилцуулж, нэр дэвшигч Н.Удвалд гардуулан өгөх юм байна.
Мөн БЗД-ийн МАХН-ын хороонд 100 шинэ гишүүн шинээр элсэж байгаа бөгөөд тэдгээр шинээр элсэж буй гишүүдэд намын бат илэрхийлэх болон энгэрийн тэмдгийг нь гардуулан өгөх ёслолын ажиллагаа энэ үеэр болно.
UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ
"365 эвдрээгүй ирээдүй бүтээе" арга хэмжээ боллоо
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
Насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ