Нэг хоногт хүрэн баавгайн 18 дуудлага бүртгэгдэж, гурвыг нь аюулгүй болгож агнажээ

Moderator
5 цаг 39 минутын өмнө

2026 оны аравдугаар сарын 16-ны 08:00 цагаас аравдугаар сарын 17-ны 08:00 цагийн хооронд улсын хэмжээнд хүрэн баавгайтай холбоотой 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Холбогдох байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн хугацаанд суурьшлын бүсэд орж ирсэн гурван баавгайг аюулгүй болгож агнасан бол зургаан баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргасан байна.

Мөн нэг дуудлагын дагуу баавгай олдоогүй бөгөөд бусад долоон дуудлага, мэдээллийн дагуу сумдын шуурхай баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Дуудлага, мэдээллийг байршлаар нь авч үзвэл:

  • Хэнтий аймагт – 6

  • Хөвсгөл аймагт – 4

  • Архангай аймагт – 2

  • Сэлэнгэ аймагт – 2

  • Дархан-Уул аймагт – 1

  • Завхан аймагт – 1

  • Төв аймагт – 1

  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт – 1 дуудлага тус тус бүртгэгджээ.

Иргэд баавгайтай тааралдсан тохиолдолд ойртох, хоол өгөх, зураг авах гэж оролдохгүй байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна