Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нойтон цас орж, цасан шуурга шуурна

Moderator
5 цаг 58 минутын өмнө

ЦУОШГ: Өнөөдөр (2026.10.17) Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Мөн ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:

* Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авах

* Хөдөө, орон нутагт зорчихдоо замын нөхцөл, цаг агаарын байдлыг сайтар тооцох,

* Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцтэй байх, дулаан хувцаслах,

* Цасан шуурганы үеэр хол замд гарахгүй байх, малчид малаа ойр бэлчээж, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна