УОК: Суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргажээ

Moderator
59 минутын өмнө

Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Улсын онцгой комисс хуралдлаа. Өнөөдрийн байдлаар суурьшлын бүсэд 557 хүрэн баавгай нэвтэрсэн тохиолдол илэрсэн байна. Улмаар есөн баавгайг аюулгүй болгожээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Улиастайн аманд Хүрэн баавгай айлын гэр рүү дайрч эрдэнэт хүний алтан амь харамсалтайгаар эрсэдсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайдын талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотнын бүх хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар суурьшлын бүсэд хүрэн баавгай орж ирэхээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргажээ. Түүнчлэн Улсын онцгой комиссоос иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, хүрэн баавгайг аюулгүй болгох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Иргэдийн аюулгүй байдлыг хангах, дахин харамсалтай хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэхэд холбогдох байгууллагууд онцгой анхаарч ажилласаар байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна