Малчид тээвэрчдийн анхааралд: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

Moderator
3 цаг 1 минутын өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр (2026.10.09) баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр,

11-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Мөн Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид, тариаланчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна