Хүнсний бараа, ундаа, усны үнэ жилийн хугацаанд 21 хувиар өсжээ

Moderator
2 цаг 17 минутын өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний найман сарын үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр танилцууллаа. 

Инфляц 2026 оны наймдугаар сард жилийн 12.5 хувь боллоо. Мөн хүнсний барааны үнийн өсөлт инфляцын 46.9 хувийг бүрдүүлжээ. Хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх жилтэй харьцуулахад 21.4 хувиар өсжээ. Үүний араас согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2 хувиар өссөнөөр  удаалж буй. 

Жишээлбэл, 2025 онд нэг ширхэг талхыг 3000 төгрөгөөр худалдан авдаг байсан бол энэ онд 3642 төгрөг болж өссөн гэсэн үг юм. 

Хэрэглээний барааны үнийн өсөлт өмнөх оны мөн үеэс

  • Хүнсний бараа, ундаа, усны үнэ 21.5 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины үнэ 14.2 хувь
  • Хувцас, бөс бараа, гутлын үнэ 7.4 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, түлшний үнэ 5.4 хувь
  • Гэр ахуйн тавилга, барааны үнэ 8.9 хувь
  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний үнэ 16.4 хувь
  • Боловсролын үйлчилгээ 17.4 хувь 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээ 7.1 хувиар тус, тус өссөн байна. 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өссөнөөр инфляц өсөхөд голлох нөлөө үзүүлсэн ажээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна