Нийгмийн даатгалын сангаас 532.8 мянган хүнд тэтгэвэр олгожээ

Moderator
2 цаг 24 минутын өмнө

Энэ оны эхний найман сарын байдлаар нийгмийн даатгалын санд 5 их наяд төгрөгийн орлого орсон байна хэмээн Үндэсний Статистикийн хорооноос танилцууллаа. 

Нийгмийн даатгалын сангаас энэ оны эхний найман сарын байдлаар ₮5 их наядыг дараах байдлаар зарцуулжээ. Үүнд: 

  • Өндөр настны тэтгэвэр 427.4 мянган иргэн
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмж 63.0 мянган иргэн
  • Тэжээгчээ алдсаны тэтгэмж 20.5 мянган иргэн
  • Цэргийн тэтгэвэр 22.6 мянган иргэнд тус, тус олгож байна. 

Энэ оны эхний найман сарын байдлаар нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 0.7 хувиар буурчээ. Нийт халамжийн 55.3 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж эзэлж буй. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ 10.8 хувийг эзэлдэг бол олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж 8 хувийг эзэлжээ. 

Нийгмийн халамжийн сангаас нийт 1.7 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгосон байна. Үүнд:

  • Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээнд 479 тэрбум
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид 60 тэрбум
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 1.03 их наяд
  • Бусад 137 тэрбум төгрөг зарцуулжээ. 

Нийгмийн халамжийн сангаас олгож буй мөнгөн дүн өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна