Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг өнөөдөр буюу наймдугаар сарын 30-нд Фижигийн шигшээ багтай тоглоно.
“FIBA Asia Cup 2029” Азийн цомын урьдчилсан шатны хүрээнд болж буй тус тоглолт 17:00 цагт “M Bank Arena”-д эхлэх юм. Энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтуудад Монголын шигшээ баг “D” хэсэгт Вьетнам, Тайланд, Фижигийн багуудтай хамт багтсан байна.
Тэгвэл Монголын шигшээ баг эхний тоглолтоо наймдугаар сарын 28-нд Вьетнамын багийн эсрэг хийж, 98:64-ийн харьцаатай 34 онооны зөрүүгээр буулган авсан түүхтэй. Тиймээс өнөөдөр Фижигийн эсрэг хийх тоглолт нь Монголын шигшээ багийн хэсгийн өрсөлдөөнд байр сууриа бататгах, цаашдын шатанд шалгарах боломжоо нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой тоглолт аж.
Өнөөдрийн тоглолтын өмнө 14:00 цагаас Вьетнамын шигшээ баг Тайландын багтай хүч үзнэ. Харин энэ тоглолтын дараа 17:00 цагаас Монгол, Фижигийн шигшээ багуудын тоглолт эхлэх юм.
Эхний шатны тоглолтууд наймдугаар сарын 28-наас 31-ний хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монголын шигшээ багийн хувьд өнөөдрийн тоглолтын үр дүн цаашдын өрсөлдөөнд онцгой нөлөөтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ ДУУСАЖ, ТАЛУУД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна