COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна

Moderator
1 цаг 20 минутын өмнө

COP17 Цэнхэр бүсийн (Bluezone) үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах зорилгоор Шуурхай удирдлагын төв нь нийт 11 салбарын 28 чиглэлийн 1364 ажилтан, албан хаагчийг шуурхай удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллаж байна. Уг төвийг КОП17 хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын газар ОНӨААТҮГ ахлан ажиллаж буй.

Үүнд,

VENUE COC барилга байгууламж,

Эрчим хүчний хангамж,

Хөдөлмөрийн аюулгүй байдал,

Гадна дотор тохижилт,

Хурлын өрөөний техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бэлэн байдал,

Хоол үйлдвэрлэл, хүнсний эрүүл ахуйн болон мал эмнэлгийн хяналт,

Мэдээлэл харилцаа холбоо,

Харуул хамгаалалт,

Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн

Гадаад, дотоод цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдлын менежмент,

Ариун цэврийн байгууламжийн цэвэр усны хангамж, бохир ус зайлуулалт, ариутгал халдваргүйжүүлэлт,

Яаралтай эмнэлгийн түргэн тусламжийн хэсэг,

Хэвлэл мэдээллийн медиа төв,

Гадна талбайн борооны усны соруулалт болон бусад холбогдох чиглэлээр ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна