УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эртнээс, зохион байгуулалттайгаар нүүрсчин болгох кампанит ажлыг эхлүүлсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдаас баримт нэхсэн ч чимээ сургаас хэтэрсэнгүй. Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг ямар шалтгаанаар “Нүүрсний хулгайч” гэж үзээд шалгуулахыг шаардаад байгааг тодруулахад Ерөнхий сайд Г.Занданшатар “Би ямар нэгэн баримт хараагүй. Гэхдээ Германы хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсчин гэдэг мэдээлэл гарсан. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай хариулт байв. Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа тэрбээр ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж, чимээ сургаар ярьдгаа харуулж орхив. Харин энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн үүнийг хийсэн тал дээр тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл удаашралтай ажиллаж байгаа. Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд халдахын тулд гаднын сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс барим тавим худлаа хэлэхээ боль. Яаж, хэн, ямар зохион байгуулалттайгаар хийдэг вэ гэдэг нь энд тодорхой харагдаж байгааг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа мэт ойлголт төрүүлж” гүтгэсэн” гэдгийг хэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
66.181.180.218
Ene llrin site sumiya baihgui bolsnoos hoish bvvr llrin gichii shig site boljee lalar vhej daldar llruda
Хариулах