АН-ынхан өнөөдөр төр, засгийг жинхэнэ утгаар нь бужигнуулж эхэллээ. Тэд Г.Занданшатарыг мөн Д.Амарбаясгаланг огцруулах бичигт хоёуланд нь гарын үсэг зурснаар Парламент болон Засгийн газрыг жинхэнэ утгаар нь эзэнгүйдүүлж тогтворгүй болгох сөрөг ажиллагаандаа оржээ. Үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгуулийн өмнөх бэлтгэл ажил хэмээн зарим эх сурвалж хэлж байна. .
Тэд Д.Амарбаясгалангаас үхтээ айж байгаа аж. МАН-ын сүүлийн гурван сонгуулийг удирдаж АН-ыг далаараа нь нам тавьж байсан Д.Амарбаясгалангийн стратегийг давж тоглох хүн өнөөдөр АН-д байтугай МАН-д байхгүй. Тиймээс тэд МАН доторх зодооныг ашиглаж Д.Амарбаясгаланг дарж авах тоглолт хийж эхэлжээ.
2028 оны сонгуульд АН-ынхан Г.Занданшатартай өрсөлдөх нь амархан . Тэд Засгийн газрыг нь огцруулсан ч МАН-ын дарга дээр тултал дэмжих, ядаж өрсөлдөгчийг нь хэн ч биш болгох тактиктай байгаа бололтой. Учир нь Г.Занданшатар бол стратеги боловсруулах нь байтугай өөрийн толгойгүй зөөлөн хоол. Тийм учраас АН-ынханд Г.Занданшатар МАН-д байх нь алсдаа АН-ын БЭТ болгох боломжит ганц хувилбар нь болоод байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
Сэтгэгдэл бичигдээгүй байна