Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээд холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн түүнийг Эрүүгийн тухай тусгай хуулийн 91.2.3, 91.2.6, 91.2.8, 91.2.12, 91.2.15, 91.2.16, 153.1, 112.2.5, 112.2.6, 112.7, 112.2.8, 147.2 гэсэн 12 зүйл ангиар буруутган цаазын ялыг хэвээр баталлаа.
Өмнө нь 2011 оны арваннэгдүгээр сард Чингэлтэй дүүргийн шүүхээс Д.Энхээд цаазын ял оноосныг тэрбээр эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Нийслэлийн шүүх уг гомдлыг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Гэтэл Д.Энхээ гэгч нь Улсын дээд шүүхэд хандаж, улмаар дээд шүүхээс нэмж шалгах хэд хэдэн зүйл бий гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингээд түүнийг шүүх анхан шатны хурал 2012 оны долдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд дахин болж, цаазын ял оноосон. Гэвч ялтан Д.Энхээгийн өмгөөлөгч Ж.Яринпил энэхүү шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргаад байсан. Нийслэлийн шүүхээс Д.Энхээгийн гэм буруу нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул өчигдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн байна.
Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 26 настай Д.Энхээ гэгч нь хадам эхийнхээ амийг хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн байна. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байсан юм.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ