ОХУ, Украйн улсын хурцадмал байдалтай холбоотойгоор Украйны талын нисгэгчгүй онгоцнууд 10 дугаар сарын эхний долоо хоногт Оросын газрын тос боловсруулах 4 том үйлдвэрүүд рүү цохилт өгснөөр ОХУ-д шатахууны хомсдол үүсч, бөөний болон жижиглэнгийн үнэ нэмэгдсэн байна.
ОХУ-ын эрх баригчид нефть боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал багассантай холбоотойгоор шатахууны экспортын хоригоо 2025 он дуустал үргэлжлүүлэхээр шийдсэн билээ.
Энэхүү экспортын хориг арга хэмжээ нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу манай улсад үйлчлэхгүй бөгөөд харин ч Аи-92 автобензинийг хямдралтай үнээр нийлүүлсээр байна.
Дотоодын шатахууны нөхцөл байдлыг харахад холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудын зүгээс
манай улсын шатахууны нөөцийн хэмжээг тодорхойлох чиг үүрэгтэй хяналт шалгалтуудыг шатахуун
борлуулж буй ААН-үүдэд хэрэгжүүлсэн. Хяналт шалгалтаар шатахууны нөөц хэвийн хэмжээнд байгаа талаар мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч ард иргэдийн зүгээс улсын хэмжээнд хомсдол үүсч байна гэх мэт нэг талыг барьсан мэдээлэлд итгэж хэрэглээнээсээ давсан хэмжээгээр авч байгаа нь шатахууны нөөцөд нөлөөлөх,
улмаар шатахууны хомсдол үүсгэх эрсдэлийн бий болгож байгааг анхаарах нь зүйтэй.
Намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг чухал цаг үед улс төрийн хүрээнд үүссэн асуудалтай холбоотойгоор аль нэг улс төрийн хүчнээс нэгнээ харлуулах зорилгоор дээрх асуудлыг улс төржүүлж буйг иргэд ухаалгаар хүлээж авах шаардлагатайг харуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
43.228.128.226
Нилээд очир ихтэй байна лээ
Хариулах