Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай” хүрэн нүүрсний ордыг түшиглэн хэрэгжүүлэх “Улаанбадрах цахилгаан станц”-ын ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн баталсан. Бүрэн шинжилгээний ажил 65 хувь, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
“Баруун далай” ордыг түшиглэн хэрэгжүүлж буй уг станц нь жилдээ 1,460-1,890 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, төвийн бүсийн нэгдсэн цахилгаан хангамжийг сайжруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Үүний үр дүнд импортоор оруулж буй эрчим хүчний хэмжээ буурч, говийн бүсийн эдийн засаг, хөгжлийг дэмжинэ.
Эрчим хүчний оргил ачааллыг давахад гол үүрэгтэй оролцдог дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглолын ашиглалтын хугацаа дуусаж, үйлдвэрлэлтийн хэмжээ буурах эрсдэлтэй нөхцөл үүсээд буй. Шинээр эрчим хүчний эх үүсвэрүүдийг яаралтай барьж ашиглалтад оруулах, эх үүсгүүрийг төрөлжүүлэх зорилгоор Баруун далай ордыг түшиглэсэн цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Одоогийн эх үүсвэрүүдийн хариуцсан ачааллыг хуваарилах, эрчим хүчний найдвартай байдлыг хангаснаар 250 ажлын байр шинээр бий болох тооцооллыг гаргаад байна.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна