DJ Geezii-н нэрэмжит энэ намрын томоохон DJ show “Red Cup Party” 10 сарын 10-ны Баасан гаригт "Zaisan Hill Event Hall"-д зохион байгуулагдана

Moderator
2025/10/08

DJ Geezii-н нэрэмжит энэ намрын томоохон DJ show “Red Cup Party” 10 сарын 10-ны Баасан гаригт "Zaisan Hill Event Hall"-д зохион байгуулагдана. Уг шоунд

DJ Geezii

DJ Bayaraa

DJ Anu Dol

DJ Moose

DJ Uga

гэсэн 5 DJ өөрсдийн сэтээ тоглож байгаагаар онцлог ба Digital, Ginjin & Mrs.M, Roockie, Mvchi гэсэн зочин артистууд мөн оролцох юм.

DJ Gezeg: Энэ баасан гаригт буюу 10 сарын 10нд Zaisan Hill-д болох Red Cup Party маань ганцхан DJ Gezeg биш өөр олон DJ нар оролцож сэтүүдээ сонирхуулж байгаагаар онцлог ба цаашдаа цуврал Party болгож зуны том хэмжээний шоу хийхээр төлөвлөж байгаа. Сүүлийн үед артист, уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтууд маш их болж байгаа ч DJ show болон Party-нууд зохиогдох нь эрс багассан. DJ урлагийг хамтлаг дуучдын тоглолт шиг олон хүнийг хамарсан болгож хөгжүүлж өргөжүүлэх, зуны задгай DJ show хийж залуучуудыг төрөл төрлийн хөгжмийг өөрсдийн дуртай DJ нарын сэтээс сонсох боломжыг олгохоор ажиллаж байна. Монголдоо party болон club-н соёл, хөгжмийн микс хийх зэрэг гадний шоу ертөнцийн соёлтой ижил түвшинд хүргэж, жишиг тогтоох зорилготой.

DJ Gezeg нь 2026 онд өөрийн Монгол Track Remix төслөө эхлүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд 15-20 жилийн өмнөх хуучны хит дуунуудыг шинээр remix хийж клипжүүлэх, DJ шоуг Монголд хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна