Нэгдүгээр тойрог замын төсөл нь баруун талаас буюу 22-ын товчооноос эхэлж Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны эцэс, Улаан чулуутын хогийн цэг орчмоор дамжин, Баянхошууны уулзварт хүрч, нэгдүгээр тойрог замтай нийлэх юм.
Нэгдүгээр тойрог зам төслийн 24.7 км урттай замын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, авто замын төсөлтэй холбоотой барилга угсралтын ажлын тендерийг 2025 оны есдүгээр сарын 11-ний өдөр нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас EPC+F нөхцөлөөр зарлажээ. Тендерийг нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар шалгаруулах юм.
НТУГ-ын Судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн алба, төслийн гүйцэтгэгч “Си Эс Си И Айком Консалтантс” ХХК хамтран хийсэн судалгаанаас харахад, тус төсөл 2030 онд хэрэгжсэнээр Их тойруу, Нарны зам зэрэг гол гудамжны ачаалал 10–20 хувь, Москвагийн болон Энхтайваны өргөн чөлөө зэрэг замын ачаалал 20–40 хувь, харин Ажилчны гудамжны ачаалал 40 гаруй хувиар буурах тооцоолол гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна