Есдүгээр сарын 30-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хуралдаж эмч, багш нарын цалингийн асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Ганмаа эмч, эмнэлгийн ажилчдын цалин хангамжийн асуудлыг хөндсөн аж. Гэвч үүний дараа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн түүнийг "Аятайхан байгаарай, хохино шүү" гэж дарамталсан тухай УИХ-ын гишүүн Д.Ганмаа хэвлэлд мэдэгдсэн юм.
Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ явдлыг эрс няцааж "Чанга дуугаар ярьсныг минь буруу ойлгосон байх. Ийм явдал болоогүй. Мэдээж ийм зүйл болсон бол хариуцлагаа хүлээнэ" хэмээн тайлбарласан.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа өөрийн цахим хуудастаа мэдэгдэв.
Тэрбээр "Ёс зүйн дэд хороонд өргөдлөө өгсөн. Одоо л харна даа. Миний аав ээж эмч хүмүүс байсан, эмч нарын гэр бүлд төрж өссөн. Эмч нарт хамгийн түрүүнд тавигдаx шаардлага ёс зүй, бас дахин ёс зүй" гэжээ.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна