Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөж байна

Moderator
2025/10/02

НИТХ-ын даргын дэргэдэх авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хүрээнд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын Судалгаа шинжилгээ хөгжүүлэлтийн алба Улаанбаатар хотын гол гудамж, зам дагуух ачаалал ихтэй уулзваруудад дахин төлөвлөлтийн судалгаа, тээврийн эрэлтийн загварчлалыг боловсруулж байна.

Офицеруудын ордны тойрог уулзварыг 4 замын уулзвараар дахин төлөвлөснөөр хөдөлгөөний эрчим 6,658 машин/цаг, тээврийн хэрэгслийн дундаж хурд 10-40 км/цаг болон нэмэгдэж, тээврийн хэрэгслийн хүлээлтийн хугацаа 52.53 секунд болон багасах урьдчилсан тооцооллыг гаргаад байна.

Түүнчлэн тээврийн хэрэгслийн уулзвар нэвтрэх хүртэлх дундаж зогсолтын тоо 1.96 удаа болж уулзварын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 10.2 хувиар сайжрах юм гэж Нэгдсэн төслийн удирдлагын газраас мэдээллээ.  


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.123.165
    2025/10/08

    4 замын уулзвар болгох нь зөвөө, ер нь уулзваруудаа 2түвшнийх болгох нь зөвдээ.

    Хариулах
  • 202.131.245.210
    2025/10/03

    Дугуй унадаг байх үед хотын түгжрэл байна уу алга уу падлий ч алгаа дугуйн зам Нийтийн тээврээ сайжруулахад хүмүүс машин унахаа аяндаа болчихно.

    Хариулах
  • 122.201.31.116
    2025/10/02

    Нэг мөсөн гүүрэн байгууламж нь дээр дээ. Одоо бүүр их түгжирдэг болно.

    Хариулах
    • 66.181.187.97
      2025/10/03

      N

  • 202.126.91.97
    2025/10/02

    Зөв шүү дэмжиж байна аа

    Хариулах
  • 203.91.115.42
    2025/10/02

    4 зам болгох нь зөв

    Хариулах
  • 59.153.114.222
    2025/10/02

    Хурдан.шии? ?ээрэи.хэцү ү.уулзвар.ш үү

    Хариулах