Төрийн үйл ажиллагаа, төсвийн хэлэлцүүлэг хэвийн үргэлжлэх нь эргэлзээтэй болж, ХЗДХ-ийн сайдыг гэнэтийн шийдвэрээр хольж солин МАН-ын үе хоорондын шилжилт монголын улс төрд эмзэг тусч байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хэргийг шийдвэрлэхийн тулд ХЗДХ-ийн сайдыг Б.Энхбаяраар сольж, Д.Амарбаясгаланг хавханд унагана хэмээн том эндүүрч, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүйгээр гэдийж байгаа бол нөгөө талд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өдий зэрэгт хүртэл нь түшиж тулж ирсэн өмнөх үеийн ах нартаа хүндлэл үзүүлж, зохиомол хэргээс нэрээ цэвэрлэж, парламентын нэр хүндийг өндөрт авч явах сорилттой тулж байна.
УИХ-ын Д.Амарбаясгалан МАН-ын Бага хурлаар намын даргаар сонгогдсон, яах аргагүй жирийн гишүүддээ нэр нүүртэй хүн нь үнэн юм. Ерөнхий сайд Г.Занданшатар ч өмнөх сонгуульд өвдөг шороодсоныг эс тооцвол монголын ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн тулхтай улс төрч гэдгийг бид мэднэ.
Тэд эвлэрч, МАН-ын хагаралыг хүлээдэг, хооронд нь хов ярьж, хоёр тийш харах ажиллагааг зохион байгуулдаг хар хүчинд хариулт өгөхгүй бол улсын байдал уналтад орох нь цаг хугацааны асуудал болж байна. Үүнийг зөвхөн намын гишүүд биш, нийт ард түмний хүлээж байгаа юм.
Нөгөө талаас МАН улс төрийн институт, ууган хүчин, эрх баригч намын хувьд жишиг тогтоож харилцан буулт хийж, жижиг намуудад том намын тогтвортой тогтолцоог харуулахгүй бол АН алгаа ташаад шантааж хийхээр хүлээж сууна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Хоногт 102-т 2211 дуудлага бүртгэгдэж, 91 иргэнийг эрүүлжүүлжээ
Н.Мягмарсүрэн: Агарта хотхоноос Арцатын ам хүртэлх авто болон явган хүний зам барих ажил энэ сарын 5-нд дуусна
Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана
Нэг сая ам.долларын шагналын сантай FISSURE Playground-3 тэмцээнд манай улсаас хоёр баг оролцоно
Байгаль хамгаалагчид гүний эргүүл, шалгалтаар ажиллаж, 50 орчим иргэнийг уулнаас буулгажээ
Н.Наранбаатар: 0-6 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд өрхийн эмнэлэг дээрээ томуугийн вакцинд хамрагдах боломжтой
103.168.34.211
Songuulid dahih bololtoi Ih hural deer zaalnaas ner ee devshuuleh zorigton aaviin huu garch irvel ch shanstai yum shigee ES her udaa tesehiig med Yuutai erenhiilegchid ner devshih Nambariin rekordiig davtah hey ungerev bololtoi
Хариулах