Өнөө цагийн сумогийн өнгө төрхийг тодорхойлж буй Монголын хоёр сумочийн барилдаан дэндүү өрсөлдөөнтэй болж, Харумафүжи ялснаар 15-0 гэсэн амжилтаар башёгийн түрүү бөхөөр тодорлоо. Өнгөрсөн долдугаар сарын нагоя башёд мөн 15-0 гэсэн амжилт үзүүлж, түрүүлсэн озэки ийнхүү ирэх арваннэгдүгээр сарын башёд ёкозуна цолтой барилдах болж байна. Ийнхүү арлын орны сумо бөхийн дэвжээнээ Монголын гурав дахь ёзозуна төрөх нь тодорхой болж байгаа юм. Долдугаар сарын нагоя башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, Харумафүжи Д.Бямбадорж аки башёд түрүүлэх, түрүүлэхгүй байсан ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээх болзол тавьсан юм. Гэхдээ башёгийн явцад Баруто, Котоошю, Котошогикү нарын озэки гэмтлийн улмаас башёг орхисон тул болзолт 13 давааг 14 болгон ахиулсан. Харумафүжи Д.Бямбадорж башёгийн эхний өдрөөс л урамтай, уран, дайчин барилдаан үзүүлж, 14 дэх өдөр нутгийн бөх, озэки Какурюү М.Анандыг давснаар ёкозуна цолны болзол хангасан билээ. Харин өнөөдөр буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалыг давж, Японы Эзэн хааны цомыг дөрөв дэх удаагаа хүртлээ. Аваргыг давж дэвжээнээс буухад нь хамгийн түрүүнд түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний сумоч Аминишики баяр хүргэж буй нь харагдав.
Наран орны үндэсний спортын дэвжээг эзэгнэн, сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржоос хойш ийнхүү Монгол Улсаас гурав дахь ёкозуна төрлөө. 68 дахь ёкозуна Асашёорюү, 69 дэх ёкозуна Хакухо, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж...
Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 13-2, озэки Какурюү М.Ананд 11-4, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Токитэнкү А.Хүчитбаатар 6-9, Шотэнро Д.Нямсүрэн 6-9 гэсэн амжилтаар аки башёг өндөрлүүлэв.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй