Дэлхийн олон оронд хит болоод буй Өмнөд Солонгосын реппер PSY-ийн "Gangnam Style" нэгэн шинэ амжилт тогтоож, Гиннесийн номонд бүртгэгджээ. Гиннесийн албаны хүмүүсийн мэдээлснээр “Gangnam Style” дуу Youtube сайт дахь хамгийн олон “Like” авсан буюу нийт 2,141,758 хэрэглэгчийн дуртай дуу болж, Гиннесийн рекорд амжилтыг эвджээ. Өмнө нь Америкийн электро поп LMFAO-ын “Party Rock Anthem” дуу 1,574,963 хэрэглэгчээс “Like”авч, дээд амжилт тогтоож байсан гэнэ.
Реппер PSY-ийн “Gangnam Style" дуу долдугаар сарын 15-наас эхлэн Youtube хэрэглэгчдийн хүртээл болсон юм. Дэлхийн Гиннесийн холбооны төлөөлөгч Дэйн Баррейт “Gangnam Style” дэлхийн олон мянган хүний таашаалд нийцсэн, маш өвөрмөц уран бүтээл бөгөөд энэхүү амжилтаа Гиннесийн номонд бүртгүүллээ” хэмээн мэдэгджээ.
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
NO BRAND МОНГОЛД: АНХНЫ САЛБАРАА ШИНЭ ХОТЫН ЗАХИРГААНЫ ДЭРГЭД НЭЭЛЭЭ
Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна
Маргаашаас ихэнх нутгаар +30 градус, говийн бүс нутгаар +38 градусыг давж хална
Н.Учрал: Аль замуудыг хэзээнээс хаахаа 08.01 гэхэд нийслэлчүүдэд мэдээлээрэй
Б.Пүрэвдагва: Цаашид явган хүний замыг үнэтэй гантиг чулуугаар хийхгүй