Цар тахлын үеэр хил, гааль хаалттай байсан учраас хуучин аппарат ашиглах талаар үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоорондоо ярилцаад над дээр ирсэн. Тухайн үед би тэр аппаратыг хүлээж авахаас татгалзах боломжгүй байсан. Хүний амь настай холбоотой чухал үе байсан учраас. Уушгины аль хэсэгт өвчлөл байгааг рентген харж чадахгүй. Компьютер томограф л хардаг. Хоёрдугаар эмнэлэг болон бусад эмнэлэг рүү тэр аппаратыг зөөж болохгүй байсан. Цар тахлаар Францын иргэн өвдсөн онцгой нөхцөл байсан учраас тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тусгайлан даалгавар өгч байсан. Франц иргэний амь насыг бүрэн хариуцна шүү гэж намайг тусгайлан дуудаж үүрэг өгч байсан. Өөрөө ХӨСҮТ дээр 2-3 удаа ирж байсан. Онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл буюу миний шууд удирдлага үүрэг даалгавар өгч байхад үгүй гэх эрх байхгүй.
Би ажилчдадаа хуучин аппаратыг ХӨСҮТ-д бэлэглэсэн шүү гэж хэлсэн. Эхэндээ мөнгөний талаар юу ч мэдээгүй. Сүүлдээ тэр нь худалдан авалт болоод явчихсан.
Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Үндсэндээ гурван жил шүүгдлээ. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна. Үнэхээр хэцүү.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо