Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор манай улс 0-16 насны бүх хүүхдэд, төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг билээ.
Тун удахгүй буюу Сар шинийн дараа гуравдугаар сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар эхэлнэ. Нээлттэй өдрүүд арга хэмжээний үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг байна. Мөн музейг үнэгүй болгосноор бүтэн жилийн хугацаанд музей үздэг хүний тоотой тэнцэх хэмжээний үйлчлүүлэгч ганцхан өдөрт шавж, маш их ачаалал үүсгэдэг байна. 2023 онд “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174.512 хүн музей үзсэн. Үүний 46 хувь нь хүүхэд байсан аж.
"Музейн нээлттэй өдрүүд”-ээс бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа музейгээ хэдэн ч удаа үзэж болох бөгөөд, эцэг, эхчүүд, багш нар хүүхдээ дагуулан ирж музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялаарай.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1976 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Орчны эрүүл мэндийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулахад хамтран ажиллана
Загастай, Ганц, Солонготын даваануудад халтиргаа үүссэн байна
Хүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллоо