Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа стратегийн ордыг энгийн болгож, Баянхонгорыг ухаж байна уу

Moderator
2025/02/24

Стратегийн ордуудыг хувийн хэвшлийнхэн хэрхэн өөрийн болгосон талаарх мэдээллүүд ил болсоор байгаа. Мэдээж ихэнх нь хууль бусаар бас өөрсдийн хүнээ төрд “шургуулсан”-ы хариуд стратегийн ордыг өөрийн болгосон байдаг. 

Тэгвэл энэ түүхийг давтах өөр асуудал нь хэдий стратегийн бус ч гэлээ нөөц ихтэй ордыг эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий хүмүүс хэрхэн өөрийн болгосон бэ гэх асуулт. 

Өдгөө Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа “Эрдэнэ Монгол” компаниараа дамжуулан Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт алтны их хэмжээний нөөцтэй ордыг ухаж эхлээд буй. 

Нэг үед орон нутгийн иргэд ихэд эсэргүүцэж байсан ч мөнгөний өмнө хүчин мөхөстөн. Өөр хэлбэл тус компани тухайн орон нутгийн иргэдэд “Хүүгүй зээл” олгох зэрэг байдлаар хамтрах санал тавьсан нь иргэдэд таалагдсан. Гэхдээ хэдэн жилийн дараа нутаг, орон нь хэрхэн өөрчлөгдөхийг төсөөлөө ч үгүй. 
Тухайн ордын нөөцийг 2018 онд 20.5 тн алтны нөөцийг тогтоосон байдаг. 

Энэ хэмжээний их нөөцтэй ордыг стратегийн гэж болох болов ч хэт том гэдгийг нь нуухын тулд лицензээ 5-6 болгон жижиглэсэн гэх мэдээллүүд ч хөвөрдөг. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт байрлах энэхүү газрын доор Оюутолгойгоос 4 дахин том гэдэг. 
Одоогоор тухайн газар Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Erdene Resource Development” компанийн Монгол дахь үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ Монгол” компани үйл ажиллагаа явуулж байгаа. 

Өнгөц харахад бүх зүйл хуулийн дагуу мэт боловч том ордыг “жижиглэснээс” эхлээд тэнд анхаарал татах зүйл олон байгаа. 

Тиймээс Б.Баярмаа мэдээлэлд ойр, аавынхаа эрх мэдэл зэргийг ашиглаж стратегийнх байж болохуйц ордыг өөрийн эзэмшилд авчихсан юм биш биз гэх хардлага эрхгүй төрнө. Тэр ч утгаараа хэдэн жилийн дараа бүх бүтээн байгуулалт хийгдэж, ордыг оргүй хоосон болчихоос өмнө хуулийнхан шалгаж эцэслэсэн нь дээр болох нь дээ.