Монгол Улсын тэргүүн Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 4.8 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байна. Энэ нь хэвийн бөгөөд цаашид валютын нөөцийг тогтвортой барихад нүүрсний экспортыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
Манай улсын хувьд вальютын нийт урсгал автомашины импорт, хувцас зэрэгт гадагшаа гарч байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын давхар зээлтэй 350 мянган хүн байна. Үүний өр орлогын харьцаа 80 хувьд хүрсэн. Олсон орлогынхоо 80 хувийг зээлдээ өгч, 20 хувиар нь амьдарч байна гэсэн үг. Банкны зохистой хувь бол 60 хувь байдаг. Санхүүгийн зохицуулах хороо ажлаа дутуу хийснээс үүдэж өр орлогын харьцаа өссөн. Тухайлбал, “Pc mall” урьдчилгаагүй зээл олгоно, орлого нотлохгүй байж болно гэж реклам явуулж эхэлсэн. Энэ нь өөрөө санхүүгийн их олон хууль дүрмийг зөрчиж байгаа.Манай улсын хувьд санхүүгийн хариуцлагагүй байдлаас үүдэж доллароо шатааж байна" гэв.
Өнөөдөр тэгш дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно
Н.Учрал: Монгол улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
ОХУ Монгол улсад түлш шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна
Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа